✅ Сүүлийн 6 хоногт биткойн ханш $7500-$8100 хэлбэлзэлж байгаад өчигрөөс огцом өсөж $8600 орж ирлээ. Анхдагч криптовалютын арилжааны нийт хэмжээ 5-р сарын дундаас 40% — буюу $18 тэрбум болж унасан. Сүүлийн үед биткойноос илүү форк-ууд азтай байна. Litecoin халвинг болохоосоо өмнө оны шинэ дээд ханш тогтоон тохиргоонд орлоо. Чарли Ли-гын зоос бүтэн жилд 317% өсжээ.